
Аргын тооллын нэгдүгээр сарын 11. Буд гариг. Билгийн тооллын 17. Үнэг одтой, цагаагчин хонь өдөр. Өдрийн наран 08.36 цагт мандан 17.13 цагт жаргана.
Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал худалдан авах, мал түгээх, хүмүүнтэй уулзахад сайн. Хануур, төөнүүр хийлгэх, нохой худалдан авахад муу.
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ