Батлан хамгаалахын багц хуулийг сурталчилж байна

img

 

Батлан хамгаалахын багц хууль 2016 оны есдүгээр сарын 1-ний өдөр батлагдан хэрэгжиж байна. Уг хуулиудыг нийслэлийн хэмжээнд сурталчлах зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны А/128 дугаар тушаалаар Батлан хамгаалах багц хуулийг сурталчлах ажлын хэсэг байгуулагдсан.

 

Ажлын хэсэг 2017 оны дөрөвдүгээр сарын 13, 17-ны өдөр Хөдөө аж ахуйн их сургуульд батлан хамгаалах багц хуулиудын шинэчлэлийн талаар сургалт зохион байгууллаа. Уг сургалтад нийт 800 гаруй багш, оюутан, ажилчид, албан хаагчид хамрагдсан байна. Тус ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд батлан хамгаалах багц хуулийг сурталчилсан мэдээллийн самбаруудыг нийслэлийн 152 хороонд байрлуулж, 11 байгууллагын 4500 гаруй иргэнд сурталчилгааны ажлыг зохион байгуулж, батлан хамгаалах хууль, тогтоомжийн талаар мэдээлэл өгсөн байна гэж нийслэлийн Цэргийн штабаас мэдээллээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
tsergiin huuli sain surtalchilj bain shuuuuu
2017-04-19
Зочин:
Багц хуулиа гарнат дэлбэлэн хоёр алба хаагчийнхаа алтан амиар суртачилгаа хийж байгаа юм уу. Сахил хүртээд шал дордов гээч болж байна. Дорноговьд бага даргынхаа хүний үнэргүй дэглэлтэнд өртсөн хөөрхий нэг байлдагч хөлийхөө бүх хурууг тайруулчихаад насаараа тахир дутуу болоод байж байна. Аримд хариуцлага хаа байна. Батэрдэнээ та улсаас ард түмнээс авдаг юмаа бүгдийг авсан одоо шулам ихдвэл шулам болно шүү ер нь шуламын дүр төрх орох янзтай байгаа шүү та.
2017-04-18