С.Зориг агсны шатар, хувцас сэлтийг үзэсгэлэнд дэлгэжээ

Ардчилсан хувьсгалын оюун санааны нэгээхэн илэрхийлэл болсон МоАХ-ны ерөнхий зохицуулагч Санжаасүрэнгийн Зориг агсны мэндэлсний 55 жилийн ой энэ сарын 20-ны өдөр тохионо.
Үүнтэй холбогдуулан Монголын Үндэсний музей “Зориг сан”-тай хамтран “Санжаасүрэнгийн Зориг агсны мэндэлсний 55 жилийн ойн үзэсгэлэн”-г олон нийтэд нээлттэй дэлгэн үзүүлж буй юм байна. Уг үзэсгэлэнд түүний гэрэл зураг болон эдлэж хэрэглэж байсан эд өлгийн зүйлсээс түүвэрлэн 100 гаруй үзмэрийг дэлгэжээ.
Тухайлбал: Ардчилсан хувьсгалын тэмцлийн халуун өдрүүдийг өгүүлсэн түүхэн гэрэл зургууд, хэрэглэж байсан шатар, өмсөж байсан хослол, цүнх зэргийг болон УИХ-ын гишүүн асан дүү С.Оюундаа бичсэн захидал сэлтийг үзэсгэлэнд дэлгэсэн байна.
Уг үзэсгэлэн 2017 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрөөс 28-ыг хүртэл Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд байршина.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ