Кайли Миноуг ханхүүтэй болзох болжээ
2017-04-18

 

Дуучин Кайли Миноуг өнгөрсөн хоёрдугаар сард сүйт залуу Жошуа Сассегээс салсан билээ.

 

Хос ямар шалтгааны улмаас салсан нь өнөөг хүртэл нууц хэвээр байгаа юм. Кайли сүйгээ цуцалсан гэх мэдээллийг баталж “Бид эргэн нийлэхгүй. Энэ бол миний эцсийн байр суурь” хэмээн мэдэгджээ.

 

Тэгвэл Кайли Британийн ханхүү Эндрютэй үерхэх болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Ханхүү 57 настай бөгөөд дуучнаас есөн насаар ах юм. Гэхдээ хэвлэлээр цацагдаж буй уг мэдээллийг хоёр тал хараахан батлаагүй байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин