Г.Цагаандарийг ИНЕГ 650 мянган төгрөгөөр цалинжуулна

Хоёр охины хамт амьдрах газаргүй болсон Г.Цагаандарьт туслах хандивын аяныг “Итгэл сэтгэлийн гүүр” ТББ-ын тэргүүн Ц.Сувд-Эрдэнэ эхлүүлсэн. Аяны хүрээнд Иргэний нисэхийн ерөнхий газрын удирдлагууд Г.Цагаандарийг ажилд авахаар болсон.
Тус газрын удирдлагууд Г.Цагаандарийг байгууллагын хашаандаа гэрээр нь буулгаж, манаачын ажилд авахаар болжээ. Түүнийг 650 мянган төгрөгөөр цалинжуулах бөгөөд нэмэгдэл 20 хувийг сар бүр олгох аж. Тэрбээр үндсэн ажилтны гэрээгээ хийсэн бөгөөд энэ сарын 24-нөөс албан ёсоор ажилдаа орох юм байна.
Мөн хандивын аяны хүрээнд цугларсан 13 сая төгрөгөөр Г.Цагаандарьт хашаа, байшин авч өгсөн. Уг байшинг засварлаж хүнд түрээслэж түүний амьдралд нь нэмэр болгох шийдвэр гаргажээ. Хашаа байшинг нь албан ёсоор энэ сарын 20-ны 10.00 цагт хүлээлгэн өгөх юм байна.
Г.Цагаандарьт "Хужирт Эко гэр" ХХК-ийн зүгээс 5 ханатай шинэ гэр бэлэглэсэн билээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ