Ихэнхи нутгаар салхи, шуургатай байна

Өнөөдөр, маргааш ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж салхи шуургатай байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна.
2017 оны 04 дүгээр сарын 19-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын зүүн хэсгээр, 21-нд нутгийн хойд хэсгээр, 22-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, нойтон цас орж салхи секундэд 15-17 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна.
Харин энэ сарын 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд ихэнх нутгаар өдөртөө дулаарна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ