“Адидас” пүүзтэй эмэгтэйн шарилыг үзэсгэлэнд дэлгэнэ

Ховд аймгийн музейн судлаачид Алтайн нурууны 2,803 метрийн өндрөөс Түрэг угсааны эмэгтэйн шарилыг өнгөрсөн онд нээн илрүүлсэн. Монголын үндэсний музейд уг булшны үзэсгэлэнг нээхээр болжээ.
Уг булшинд “Adidas” брэндийн пүүзтэй төстэй гутлаас гадна төмөр данх, хөвөн дээл, мөн тахил өргөсөн бололтой морь зэргийг хамт оршуулсан байсан гэдэг.
Их Британийн мэдээллийн Express, The Sun, Daily Star сайтаар 2016 оны дөрөвдүгээр сард Монгол нутгаас олдсон Түрэг эмэгтэйн булшны тухай мэдээлэл цацагдаж, уг эмэгтэйн өмссөн гутал Адидас фирмийн спорт гуталтай адилхан харагдсан явдал олны анхаарлыг татаж байв.
Тэгвэл олны анхаарлыг татаад буй уг булш болон түүнд холбогдох эд зүйлсийг Монголын үндэсний музейд энэ сарын 26-нд дэлгэх юм байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ