Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын ажилтнууд автын осолд орж, жолооч нь нас барсан харамсалтай хэрэг /2017.04.17/ гарсан талаар өмнө нь мэдээлсэн.
Осол хотын төвөөс 40 гаруй км зайд буюу Төв аймгийн Аргалант сумын нутаг, Хүй долоо худгийн замд гарсан байна. Ослын улмаас Засаг даргын жолооч газар дээрээ нас барж, автомашинд зорчиж явсан Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал болон тус аймгийн ЗДТГ-ын гурван мэргэжилтэн хүнд, хөнгөн гэмтэж Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлж байгаа ажээ.
Тэд Өвөрхангай аймагт болсон МАН-ын удирдах ажилтаны зөвлөгөөнд оролцоод буцах замдаа осолдсон байна. Төв аймгийн Засаг даргын жолооч том оврийн ачааны автомашины араас мөргөсний улмаас осол гарсан болохыг эх сурвалж мэдээлсэн.
Талийгаач жолооч олон жил автомашин жолоодсон туршлагатай, 50 орчим насны хүн байжээ.
Г.Тэгшсүрэн
Уншиж байна |