Шведийн гүнж, Японы хаанд бараалхав
2017-04-19

 

Шведийн угсаа залгамжлах гүнж Викториа Япон улсад төрийн айлчлал хийж байна. Тэрбээр өчигдөр Японы сүр жавхлант эзэн хаан Акихито болон хатан Митико нарт бараалхсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Гүнж Токио хотноо байрлах хааны ордонд зочлохдоо ягаан өнгийн даашинз өмссөн байжээ. Уг даашинзны үнэ 3600 еврогийн үнэтэй хэмээн орон нутгийн хэвлэлүүд мэдээлэв.

 

 

Викториа гүнж хоёр хүүтэй билээ. Тэрбээр айлчлалынхаа талаар сэтгүүлчдэд “Үнэхээр ач холбогдолтой айлчлал байна” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин