Арилжааны банкууд эдийн засгаа боомилсон
2017-04-19

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг хэлэлцэх эсэхийг шийдэж байна. Хуулийн төслийг гишүүн Б.Жавхлан танилцуулсны дараагаар гишүүдийн асуултад хариуллаа.

 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

 

-Энэ хуулийн төслийг дэмжиж байна. Арилжааны банкны салбарт өрсөлдөөн оруулах цаг болсон. Сүүлийн 25 жил үндэсний баялаг бүтээгчид арилжааны банкнуудын ашгийг нэмэгдүүлэхийн төлөө ажилласан. Үндэсний баялаг бүтээгчдэд хямд хүүтэй, урт хугацаатай зээлийг оруулах боломж байгаа. Өнгөрсөн хугацаанд арилжааны банкууд эдийн засгаа боомилсон бодлого явуулсан. Сүүлдээ арилжааны банкууд зээл өгдөг биш хадгаламж татдаг, Засгийн газрын үнэт цаас байршуулдаг газар болоод байна. Тийм учраас Хөрөнгө оруулалтын банк байгуулагдах эрхзүйн үндэс бий болох ёстой. Баялаг бүтээгчдийнхээ бизнесийг худалдаж авдаг процесс амьдрал дээр байна. 20 гаруй жил зүтгэсэн бизнесийг нь арилжааны банкууд зээл татан байгуулж байна. 

 

УИХ-ын гишүүн Н.Чинзориг:

 

-Өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа 14 банкны дийлэнх нь буюу 8 нь гадаадын хөрөнгө оруулалттай юм байна. Яагаад зээлийн хүү буурахгүй байна вэ. Энэ хуулийг баталснаар Хөгжлийн банкны үйл ажиллагаатай зөрчилдөх үү? Гадаадын хөрөнгө оруулалтын банк заавал төлөөлөгчийн газраа оруулсан байх уу?

 

-Өнөөдөр 14 банкнаас 8 нь гадаадын хөрөнгө оруулалттай. Гэтэл яагаад зээлийн хүү буурахгүй, хууль гаргах шаардлагатай вэ гэж байна. Одоо үйл ажиллагаа явуулж байгаа банкууд зөвхөн дүрмийн санд л мөнгө эзэмших хэлбэрээр орж ирсэн. Түүнээс бус урт хугацаатай хөрөнгийн урсгал орж ирсэн зүйл байхгүй. Тиймээс шинээр хууль батлан гаргаснаар эрхзүйн тогтолцоог нь боловсронгуй болгож, гадаадын хөрөнгө оруулалт татах боломжийг бүрдүүлж байгаа юм.

 

Хөгжлийн банктай  зөрчилдөх асуудал гарна, өрсөлдөөн үүснэ. Хөгжлийн банкны үйл ажиллагааг дэмжиж, эрсдлийг нь бууруулах тал дээр анхаарч ажиллах нь зүйтэй. Нэг жил хүртэлх хугацаанд төлөөлөгчийн газраа байгуулсан бол асуудлыг харгалзаж үзнэ гэдэг нь өнөөдөр үйлчилж байгаа төвбанкны хуулинд байдаг. Учир нь нэг жилийн хугацаанд санхүүгийн асуудлыг нь судлах зорилготой.

 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

 

-Бизнесийн үйл ажиллагаа явуулах хүмүүс эдийн засгийн сонирхлоо дагаж орж ирнэ. Тиймээс хууль батлагдсанаар ямар эдийн засгийн орчин бүрдэх вэ? ОУВС Монголоор валютын урсгалыг дамжуулахын эсрэг байна гэнэ лээ. Ханш нь өсөөд байгаа валютыг эмчлэхгүй бол валютын сан бидэнд хэрэггүй.

 

-Нэгэнт байж болох валютын урсгал бизнесийн орчин байдаг. Харамсалтай нь Оюутолгой зэрэг гадаадын хөрөнгө оруулалттай компанийн мөнгөний урсгал дандаа гадаад улсаар явахаар заачихсан юм билээ. Тэгэхээр цаашдаа гаднын банк, санхүүгийн институцийг татъя гэвэл хөрөнгө оруулалтын урсгалыг манайхаар дамжуулах хэрэгтэй. Эдийн засгийн идэвхижил саарч, зээлжих зэрэглэл буурсан энэ үед гадаадын хөрөнгө оруулалттай банк шахалдан орж ирэх нь юу л бол. Гэхдээ бид энэ хуулийг баталснаар эрхзүйн  хувьд боломж бүрдлээ гэж гадаадынханд таниулах нь цаг хугацааны хувьд зүйтэй гэж үзэж байгаа юм.

 

УИХ-ын гишүүн З.Нарантуяа:

 

-Энэ хуулийн төслийг дэмжиж байна. Бид гадаадын хөрөнгө оруулалттай банкийг дэмжиж байна уу, хөрөнгө оруулалтын чиглэлээр мэргэшсэн банкийг бий болгох гээд байна уу. Бид хөрөнгө оруулалтаар мэргэшсэн үйл ажиллагаа явуулдаг банкны харилцагч болох замаар хөрөнгө оруулалт орж ирэх юм. Гэтэл өнөөдөр манайд гадаадын хөрөнгө оруулалтай банк байгаа хэрнээ валютын урсгал наашлахгүй байна. Хөрөнгө оруулалтын банк гэдэг бол хөрөнгөө өсгөе, бизнесээ томруулъя гэж байгаа хүмүүст мэргэжлийн зөвлөгөө өгдөг банк юм. 

 

Ийнхүү гишүүд уг хуулийг төслөөр саналаа хэлж, асуулт тавьсан юм. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Гэрэл:
Хэрэв Монголын банкаар валютаа дамжуулбал долларын ханш буурах учир Валютын сан зөвшөөрөхгүй шүү дээ.Ингэвэл Монголын ард түмэнд ашигтай болох учраас тэд зөвшөөрөхгүй гэдгийг ойлгохгүй байна даа хөөрхий.Тэгээд энэ их хурал Монголд шудрага ёс тогтчих вий гэж шээсээ гоожтол айж байгаа хүмүүс,зарим нь бүүр Монголд өширхчихсөн хүмүүс шүү.
2019-11-19
зүрх судас:
ЛИЭРКАН БҮТЭЭГДЭХҮҮН НЬ СУДАСНЫ ХАТУУРАЛ НАРИЙСЛААС ШАЛТГААЛАХ ЭМГЭГҮҮДЭД ДАРААХ БАЙДЛААР ҮЙЛЧИЛНЭ - Цус шингэлэн, холестриныг бууруулж, цусны эргэлтийг сайжруулна. - Даралт ба хуянг эрүүлжүүлнэ. - Тархи болон Зүрхний титэм судасны хатуурал нарийсал, ишеми, инфаркт шигдээс-ыг эрүүлжүүлнэ. - Давтан стент сетка тавиулахгүй байх болон дахин өөр судас бөглөрөхгүй байх боломжийг бүрдүүлнэ. - Бусад бүхий л эрхтний судас хатуурч нарийсах, түүнээс шалтгаалах цусан хангамжийн дутагдлууд зэрэг эмгэгүүдийг эрүүлжүүлдэгээрээ давуу талтай. ҮНЭ 1 сараар хэрэглэх нь 240’000₮, 1 курс- 3 сар хэрэглэх 720’000₮, Лавлах утас 96665038 Та Цусны биохимийн дараах шинжилгээнүүдийг хийлгэж хэрэглэвэл үр дүнгээ илүүтэй харах болно. Үүнд 1. Холестрин 2. Триглицерид 3. HDL – Өндөр нягтралтай өөх тос 4. LDL – Бага нягтралтай өөх тос ЛИ ЭР КАНы танилцуулга бичлэг httpswww.youtube.comwatch?v=XZjH7-ny-ac
2017-04-19