Жулия Робертс тав дахь удаагаа сайхан хүүхнээр тодров

img

Америкийн “People” сэтгүүлээс тодруулдаг “Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй”-гээр холливуудын нэрт жүжигчин Жулия Робертс тодорсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Өдгөө 49 настай Жулия өмнө нь 1991, 2000, 2005, 2010 онд тус сэтгүүлээс шалгаруулсан “Дэлхийн хамгийн сайхан бүсгүй”-гээр тодорч байсан юм.

 

Тус сэтгүүл жүжигчинг сонгосон шалтгаанаа “Тэрбээр наснаасаа залуухан харагддаг. Мөн түүний инээмсэглэл гайхалтай” хэмээн тайлбарлажээ. Жулия 26 жилийн өмнө “Хөөрхөн хүүхэн” кинонд тоглосоноор олон улсад алдаршсан юм.

 

Тэрбээр сүүлд жүжигчин Жорж Клунигийн хамтаар “Мөнгөний мангас” кинонд тоглосон билээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ