Экологид ээлтэй бүтээгдэхүүний үзэсгэлэн гарлаа

“Экологид ээлтэй бүтээгдэхүүн 2017” үзэсгэлэн худалдаа Сүхбаатарын талбайд болж байна. Үзэсгэлэнд Увс, Хэнтий, Дархан-Уул, Сэлэнгэ, Өмнөговь, Завхан зэрэг аймгийн нөхөрлөлийн багийнхан өөрсдийн бүтээгдэхүүнээ дэлгэсэн байна. Нөхөрлөлүүд сийлбэртэй гэрээс эхлээд модны ураар хийсэн сандал, шувууны үүр, модон аяга тагш зэргийг дэлгэн тавьжээ. Мөн зөгийн бал, ургамлын хандтай цай зэргийг олны хүртээл болгон борлуулж байна. Тэднээс Сэлэнгэ аймгийн Ерөө сумын "Их хөвч" нөхөрлөлийн бүтээсэн бүтэн сийлбэртэй монгол гэр олны анхаарлыг татаж байв. Мөн хэмжээнээс хамааран 10-60 мянган төгрөгөөр зарагдаж буй модон аягыг сонирхогчид олон байлаа.
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдах “Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний II чуулганы хүрээнд болж буй үзэсгэлэнгээс шилдэг бүтээлтэй нөхөрлөлүүдийг шалгаруулж, шагнаж урамшуулах юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ