Г.Цагаандарь дээд сургуульд үнэ төлбөргүй суралцана

Боловсролын үзэсгэлэн яармаг маргааш /2017.04.23/ “Мишээл экспо” төвд зохион байгуулагдана.
Үзэсгэлэн яармагт оролцох Хөдөлмөр нийгмийн харилцааны дээд сургуулийн захиргаа хоёр хүүхдийн хамт амьдрах оронгүй болоод байсан Г.Цагаандарь гэх бүсгүйг дөрвөн жил сургуульдаа үнэ төлбөргүй суралцуулахаар болжээ.
Г.Цагаандарь бүсгүйд туслах хандивын аяныг “Итгэл сэтгэлийн гүүр” ТББ-ын тэргүүн Ц.Сувд-Эрдэнэ эхлүүлж, түүнийг хашаа байшин, таван ханатай шинэ гэртэй болгож өгснөөс гадна мөн ИНЕГ-т ажилд оруулж өгсөн.
Олон хүний амьдралд тус дэм болж буй Ц.Сувд-Эрдэнэд Хөдөлмөр нийгмийн хамгааллын дээд сургуулийн магистрт суралцах эрхийн бичгийг гардуулах юм байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ