”Амгалан” хотхонд гарсан галыг шуурхай унтраажээ

img

Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутагт байрлах "Амгалан" хотхонд их хэмжээний гал гарч байгаа дуудлага НОБГ-т өчигдөр  23:25 цагт ирсэн байна. Тус хотхны хоёр хаус галд өртсөн бөгөөд Онцгой байдлын гурван анги бүрэн бүрэлдэхүүн шуурхай ажиллан галыг бүрэн унтраажээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр түлэгдэж гэмтсэн хүн байхгүй бөгөөд холбогдох байгууллагынхан гал гарсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа юм.

Н.Нягт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ts:
Xayc baihdaa yahav de Mongol ugee heregleere
2017-04-23
Atar:
Zuv
2017-04-23