Б.Мөнхбаяр ”Миний буурал ээж” тоглолтоо хийнэ

img

МУСТА дуучин Б.Мөнхбаяр  “Миний буурал ээж” нэртэй шилдэг уран бүтээлийн 3 дахь тоглолтоо тавдугаар сарын нэгэнд Монгол бөхийн өргөөнд хийнэ.  Тэрбээр 2011 онд   “Хайртайгаа хэлье” анхны бие даасан тоглолтоо хийж байсан юм. Мөн Б.Мөнхбаяр дуучин Отгонгэрэлтэй хамтран “Зүрхэндээ” тоглолтоо хийсэн  бол  дуучин Жимсээтэй хамтран “Монголоороо” тоглолтоо 21 аймгаар болон БНСУ дахь Монголчууддаа хүргэсэн  байна.

 

Энэ удаа бие даасан шилдэг уран бүтээлийн тоглолтоо хийх гэж байгаа гэнэ. Тоглолтондоо зориулж ая зохиогч Эрдэнээтэй хамтран “Уран хайр”, мөн Цэрэнтогтох найрагчтай хамтран “Хуримын дуу” гэсэн олон шинэ уран бүтээл гаргажээ.  Түүнлчэн “Миний буурал ээж”  дууг анхлан дуулсан МУСТА дуучин, ая зохиогч Цамбалхүндэв оролцож хамтран шинэ уран бүтээл үзэгч олондоо хүргэх юм байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Сонсогч:
Уг нь бол энэ олон дуучид чадалаараа шинэ дуу хийж ард түмэнд таниулчихаад тэр тоглолт гэж билетээ шахаач дээ. Олны танил дууг дуулсан болоод л түүгээр нэрлэхээсээ жаахан санаа зовох хэрэгтэй ш дээ. Сонсогч бид энэ олон дуучдыг арай л даврааж байна шүү. Нээх лаг юм шиг л билет хүчээр тараана. Нутаг нуга гээд л байлгүй л яахав гэхдээ үзэгчид гэдэг чинь саалийн үнээ биш гэдгийг ойлгомоор л юм. Хэлье гээд л бодоод байсан яахав энэ Мөнхбаяр гээд дуучин нь таарчлаа даа. Миний буурал ээж гээд их сайхан дуу л даа. Мэдээж өмнөх дуучныг яаж гүйцэхэв дээ. Гүйцэх ч алба үгүй. Ямар сэдэв мундсан биш. Урлагийн алтан тайз бол ариуханаараа л байх ёстой. Хүмүүс тэр тайз бас уран бүтээлийг хүндэлж аль аль талаасаа сэтгэлээ баясгах гэж л үйлддэг сайхан зүйл. АЛТАН САЙХАН ТАЙЗЫГ АРИУХАН БАЙЛГАХ ҮҮРЭГ УРЛАГИЙНХАНД БИЙ ШҮҮ. Сүүлийн үеийн хэн нь мэдэгдэхгүй юмнууд их болсон байна. Зөвхөн мөнгө олох хэрэгсэл гэж боддог болчихжээ....ЯААААГ ГУЙЛГА ГУЙЖ БАЙГААТАЙ АГААР НЭГ БОЛСОН БАЙНА ЛЭЭ БҮХ ЗОХИОН БАЙГУУЛАЛ
2017-04-23