Дэлхийн номын өдөр тохиож байна

img

НҮБ-ын Соёл, урлагийн хорооноос жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-ныг “Дэлхийн номын өдөр” болгохоор 1995 онд албан ёсоор зарласан.

 

Энэ өдрийг ЮНЕСКО-гоос зохиолч, хэвлэн нийтлэгчдэд хүндэтгэл үзүүлэх, нийт хүмүүс, ялангуяа залуучуудын дунд ном уншихыг сурталчлах, нийтийн уншлагыг дэмжих өдөр болгон тэмдэглэдэг юм байна.

 

Энэхүү өдрийг тохиолдуулан өнгөрч баасан гаригаас эхлэн номын дэлгүүрүүд номоо хямдруулан худалдаалж эхэлсэн билээ.Ихэнх номын дэлгүүр 10-80 хувь хямдрал зарлаад байсан бөгөөд өнөөдөр уг арга хэмжээ өндөрлөнө. 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ