Салхи шуургатай сэрүүхэн байна

img

Малчид, иргэдэд зориулсан мэдээ :

 

  Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст салхи шуургатай сэрүүхэн байна.

 

2017 оны 04 дүгээр сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

 Нутгийн баруун болон зүүн хэсгээр үүлшинэ. Баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи  баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дорнод Монголын тал нутгаар 4-9 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 19-24 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. 5-7 градус дулаан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ