Солонгос тусгаар улс байсныг бид мэднэ

img

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын дундуур БНХАУ-ын дарга Си Зиньпинийг хүлээн авахдаа “Солонгос бол Хятадын нэг хэсэг байсан” хэмээн мэдэгдсэн билээ.

 

Удирдагчдын ярилцсан зарим сэдэв өнөөг хүртэл нууц хэвээр байсан юм. Трамп, Си даргатай ярилцсан зарим асуудлынхаа талаар “Wall Street Journal” сонинд ярилцлага өгөх үеэрээ дурджээ.

 

Тэрбээр ярилцлагынхаа үеэр “Солонгос бол Хятадын нэг хэсэг байсан” юм. Уг мэдэгдлийн дараа өмнөд солонгосчууд Сөүл хотноо эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан билээ.

 

Тэгвэл Ерөнхийлөгчийн алдаатай мэдэгдлийн хариуд Цагаан ордон албан ёсны мэдэгдэл хийсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээлэв.

 

Ерөнхийлөгчийн стратегийн харилцааны дэд туслах Майкл Антон “Бид Ерөнхийлөгчийнхөө бусад орны удирдлагуудтай юуны талаар хэлэлцсэн талаар тайлбар хийдэггүй. Гэхдээ Солонгос олон мянган жилийн турш тусгаар улс байсан гэдгийг сайн мэдэж байна” гэж мэдэгджээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

123:
Mungutei l bolhoos iuuchgvi l hvn ium bishvv. amerikuud udahgvi hiamrah baih.
2017-04-24
Зочин:
MAL AMERIKUUD END TEND DAINII HUTGUUR HIIGEED YAVAAD BH YUM DAA
2017-04-24