О.Баасанхүү шуурхай хурал зарлалаа

10:50 -11:30 цагт: Их аварга Д.Дагвадорж “ZEV FIGHT NIGHT -1” мэргэжлийн тулаан зохион байгуулах талаар хэвлэлийн хурал хийнэ.
11.00 цагт: Японы Мицубиши компани ШУТИС дээр лабортори нээнэ. ШУТИС дээр болох тус үйл ажиллагаанд Япон УЛсаас Монголд суугаа элчин сайд оролцоно.
11.30 цагт ХХААХҮЯ-ны 703 тоотод Хаврын тариалалтын бэлтгэл ажил, тариаланчдад үзүүлэх дэмжлэгийн талаар мэдээлэл хийнэ.
11.30 цагт: УИХ-ын гишүүн О.Баасанхүү Төрийн ордонд Улс төрийн намын харьяалал болон цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлэхээр шуурхай хэвлэлийн хурал зарлаж байна.
12:00 цагт: Д.Сүхбаатарын талбайд Нийслэлийн Төр захиргааны байгууллагуудын /харьяа газар, агентлаг/ нээлттэй хаалганы өдөрлөгийн нээлтийн ажиллагаатай.
12.00 цагт: Улс, нийслэлийн тэргүүний нэгдүгээр цэцэрлэгт "Ногоон гэрэл цагаан шугам" хүүхдэд зориулсан замын хөдөлгөөний дүрмийн танхим нээлтээ хийнэ.
14.00 цагт: Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх дэд хөтөлбөр батлах арга хэмжээ Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн 10-р төв дээр болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ