Гүнжийн дүү ирэх сард гэрлэнэ

Их Британийн угсаа залгамжлах ханхүү Уилъямын гэргий, гүнж Кейт Миддлтоны дүү Пиппа Миддлтоны хуримын тов гарсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Пиппа Жеймс Маттевс гэгчтэй өнгөрсөн оны хоёрдугаар сараас болзож эхэлсэн юм.
Хос энэ оны эхээр сүй тавьсан тухайгаа нийтэд зарласан билээ. Тэгвэл хос ирэх тавдугаар сарын 20-нд Лондон хот дахь “St Mark's” сүмд гэрлэхээр болжээ.
“Хуримын ёслолд Уилъямын гэр бүлийнхэн оролцоно” хэмээн Хатан хааны ордны хэвлэлийн алба мэдээлсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ