“Амгалан хотхон”-ы байшингууд шатжээ

img

Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, “Амгалан хотхон”-д байшин шатаж байна гэсэн дуудлагыг энэсарын 22-ны өдрийн 23:24 цагт  онцгой байдлын албанд иржээ. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 30 дугаар анги, нэмэлтээр гал түймэр унтраах, аврах 14, 26 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүн ажиллаж, шөнийн 03:06 цагт галыг бүрэн унтраасан байна. 

 

 

Галын улмаас 4 айлын сууц шатсан байна. Гал түймэр гарсан шалтгаан нөхцөл, хохирлыг тогтоохоор холбогдох байгууллагууд ажиллаж байна. Гал түймрийн улмаас бэртэж гэмтсэн хүн байхгүй гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ