12 настай бяцхан жолоочийг саатуулжээ

Австралийн цагдаа нар 12 настай хүүг саатуулсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Саатуулагдаад буй уг хүү автомашинаар Австрали тивийг тойрон аялахаар төлөвлөжээ.
Шинэ Өмнөд Уэльс мужид цагдаагийнхан нэгэн улаан өнгийн машиныг зогсооход уг машиныг 12 настай хүү жолоодож явж байжээ. Кенделл хотоос баруун эргийн Перт хот руу зорчиж яваагаа хүү хэлж, аялалд нь саад учруулахгүй байхыг цагдаа нараас хүссэн аж.
Цагдаагийнхан уг хүсэлтийг нь хүлээн авахаас татгалзаж, гэр бүлийн гишүүдтэй нь холбоо тогтоох хүртэл хэсэг хугацаанд саатуулахаар шийдсэн юм. Эцэг, эх нь хүүгээ алга болсон талаар өчигдөр цагдаагийнханд мэдэгджээ.
Хүү зогсолтгүй 1300 км замыг туулсан болохыг цагдаагийнхан тогтоожээ. Тэрбээр зорьсон газраа саадгүй хүрсэн бол ойролцоогоор 4000 км зам туулахаар байсан гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ