Блэйк Грипффин плэй офф-д тоглох боломжгүй боллоо

img

 

Лос Анжелес Клипперс болон Юта Жазз багуудын плэй оффын цуврал гурав дахь тоглолтын үеэр Блэйк Гриффин хөлийн эрхий хуруундаа гэмтэл авчээ. Энэхүү гэмтлээс болж Гриффин плэй-офф-д дахин тоглох боломжгүй болсон байна.

 

Түүний хувьд өнгөрсөн улиралд гэмтлийн улмаас ердөө 35 тоглолтонд оролцсон бол энэ улирал 61 тоглолтонд оролцож талбайд 34 минут  тоглохдоо 21.6 оноо , 8.1 самбараас бөмбөг авалт, 4.9 оновчтой дамжуулалтыг хийгээд байсан юм. Гриффингүй Клипперс өнөөдөр Юта Жазз багтай цувралын дөрөв дэх тоглолтоо хийж, 105-98 оноогоор ялагдал хүлээснээр цувралын харьцаа 2:2 болж тэнцээд байна.

 

Блэйкгүй Клипперс бүсийн финалд шалгарах  нь бүү хэл плэй оффын эхний шатаа давахад ч бэрх боллоо.

 

Г.Мижиддорж

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ