Хүүхэд хулгайлсан гэх ташаа мэдээлэл тархжээ

Сонгинохайрхан дүүргийн 105 дугаар сургуулийн есдүгээр ангийн сурагч Б.Дэлгэрмөрөн гэх хүү энэ сарын 15-нд гэрээсээ гараад ор сураггүй алга болсон тухай мэдээ цахим сүлжээнд тархсан. Хүү /2017.04.20/ эсэн мэнд олджээ.
Хүүгийн аав хэвлэлд ярилцлага өгч 18-20 насны дөрвөн залуу хүүг нь нийтийн байранд барьж хорин, гар утсыг нь дээрэмдэн ломбарданд тавьсан байсан тухай хэлсэн байна. Гэвч албаны эх сурвалж энэ мэдээллийг үгүйсгэж байгаа юм.
Хэргийг СХД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна. Энэ талаар албан ёсны мэдээллийг тус хэлтсээс удахгүй хүргэх ажээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ