Баруун аймгуудад бороо орно

Малчид, иргэдэд зориулсан мэдээ :
Өнөөдөр баруун аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орж, салхи шуургатай, сэрүүхэн байна.
2017 оны 04 дүгээр сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн ихэнх болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи төвийн аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндий, Дархадын хотгор болон, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 5-10 градус, Алтайн өвөр говиор 19-24 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 9-11 градус дулаан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ