НОМЫН БАРИНТАГ хандивлах өдөрлөг болно

09.00 цагт: Дэлхийн Оюуны өмчийн өдрийг тохиолдуулан ОӨУБЕГ, Хууль сахиулах их сургууль, Шинжлэх ухаан технологийн сантай хамтран “Дээшлэх амьдралын эх-Инноваци” сэдэвт Эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулна. Эрдэм шинжилгээний бага хурлын нээлт Хууль сахиулахын их сургуулийн 3 давхарын танхимд болно.
09:00 - 11:00 цагт: Автотээврийн үндэсний төвд "Нийтийн тээврийн тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам" сэдэвт хэлэлцүүлэг болно.
10.00 цагт: Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүд МУИС-ийн үйл ажиллагаатай танилцаж, дээд боловсролын салбарын бодлого, хууль эрх зүйн орчны талаар санал солилцоно.
11.00 цагт: МБШТ Гандантэгчэнлин хийд, Монгол бичгийн нийгэмлэг хамтран зохион байгуулж буй Монгол туургатны "Миний Монгол бичиг" олон улсын уралдааны шагнал гардуулах ёслолын ажиллагаа МБШТ Гандантэгчэнлин хийдийн их гэрт болно.
MN-Мэдээллийн төвд
11.00 цагт: ОХУ-ын “Азийн хаалга” олон улсын үзэсгэлэнгийн талаарх мэдээллийг сонирхоорой.
11.30 цагт: “Гэгээ-9” СӨХ-өөс 100 айлын нийтийн цагаан байрны оршин суугчдад тулгамдаж буй асуудлаар мэдээлэл хийнэ.
12.00 цагт: “Эрдэнэтийн хувийг иргэдэд” хөдөлгөөнөөс хэвлэлийн бага хурал зарлалаа.
12.30 цагт: Монгол Улсын иргэн Абдул Карумыг Катар Улсын иргэн, хууль бус наймаачин гэх мэтээр олон нийтийн хэрэгслээр гүтгэж нэр хүндэд нь халдаж байгаа талаар түүний өмгөөлөгч мэдээлэл хийнэ.
11:00-16:00 цагт: Д.Сүхбаатарын талбайд Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн чиглэлд ажиллаж буй байгууллагуудын үйл ажиллагааг иргэдэд нээлттэй сурталчлах, тайлбарлан таниулах, санал хүсэлтийг сонсох зорилготой “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ” өдөрлөг болно.
11:40-15:00 цагт: Монгол Улсын Үндэсний номын сангийн хөмрөгт буй 35,000 баринтаггүй болон хэт хуучирсан баринтаг нь хадгалалтын горимд нийцэхгүй болсон соёлын үнэт өв болсон ном судруудад НОМЫН БАРИНТАГ хандивлах өдөрлөг болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ