Лионель Мэссигийн зураг

Өнгөрсөн ням гарагт Реал Мадридын хаалганд 2 гоол хийж, каталончуудад баяр хөөр авчирсан Лионель Мэссигийн шинэ зургийг зуржээ. TVBOY нэрээр алдаршсан нэгэн гудамжны зураач өчигдөр Барселона хотод Мессигийн шинэхэн зургийг танилцуулсан байна. Хотыг бүхэлд нь баярт умбуулсан Аргентин залууд тэрбээр баярлаж байгаагаа илэрхийлээд, өөрийн уран бүтээлээ “Месси - Мессайя” гэж нэрлэсэн гэжээ. Зураач үүнийгээ тайлбарлахдаа Лио Мэссиг бурхны хүүтэй адилтган зурсан гэсэн байна.
Г.Баяраа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ