Трамп цөмийн шумбагч онгоцоо Сөүл рүү илгээжээ

"АНУ-ын Тэнгисийн цэргийн “Мичиган” /The USS Michigan/ цөмийн шумбагч онгоц өнөөдөр Өмнөд Солонгос улсад очно" хэмээн албаныхан мэдээллээ. Хойд Солонгос улсад өнөөдөр эрх баригч "Хөдөлмөрийн нам" үүсгэн байгуулагдсаны 85 жилийн ой тохиож буй билээ. “Мичиган” хөлөг Өмнөд Солонгосын Бусан хотын эрэг хавьцаа зогсох гэнэ.
Одоогоор уг хөлөгтэй холбогдуулан хоёр Солонгосын эрх баригчид албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна.
Цөмийн шумбагч онгоц нь гадаадын боомтод зогсох явцдаа шаардлагатай хангамжаа цуглуулж, засварт орж, ачаагаа буулгах зэрэг үйл ажиллагаа явуулдаг аж.
Уг шумбагч онгоц цэргийн сургуулилтад оролцохгүй бөгөөд зөвхөн Хойд Солонгост анхааруулга өгөх үүднээс Бусан хотын боомтод байрших гэнэ. Нисэх онгоц тээвэрлэгч "Карл Винсон" болон түүний дагалдах хөлгүүд цэргийн сургуулилтад оролцохоор Японы тэнгист ирсэн билээ. Пхеньян өнөөдөр цөмийн туршилт хийж магадгүй хэмээн олон улс таамаглаж буй юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ