Элтон Жон нянгын халдвар авчээ

Британийн нэрт дуучин Элтон Жон үхлийн аюултай гэгдэх нянгийн халдвар авсан талаар албаныхан мэдээллээ.
Тэрбээр Лондон хотын эмнэлэгт эмчилгээ хийлгээд одоо гэртээ амарч байна.
Дуучин эр нянгийн халдвар авсан учир АНУ дахь аялан тоглолтоо түр хугацаанд хойшлуулах шийдвэрийг гаргасан гэнэ. Эхний ээлжинд Лас Вегас болон Калифорни дахь тоглолтоо цуцалсан байна.
Өдгөө 70 настай Жон өнгөрсөн долоо хоногт Өмнөд Африкийн хотуудад аялан тоглолтоо хийгээд нутаг буцахын өмнө биеийн байдал нь эрс мууджээ. Тэрбээр ямар төрлийн нянгын халдвар авсан нь тодорхойгүй байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ