Хойдууд их буугаар галлажээ

Хойд Солонгос улсын эрх баригч “Хөдөлмөрийн нам” үүсэн байгуулагдсаны 85 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойн хүрээнд тус улсыг цөмийн туршилт эсвэл пуужин хөөргөж магадгүй хэмээн олон улс таамаглаж байсан юм.
Тэгвэл хойдууд Вонсан боомтын ойролцоогоос их буугаар галласан талаар Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.
Америкийн шинжээчид “Хойдууд 300-400 удаа их буугаар галласан” гэж мэдэгдсэн байна.
Уг буудлагын талбайд тус улсын залуу удирдагч Ким Чен Ун байсан талаар “www.yonhapnews.co.kr” сайт мэдээллээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ