Олон улсын “Ворота в Азию 2017” үзэсгэлэн худалдаа 27 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Тус үзэсгэлэн өнөөдөр 14.00 цагт МҮХАҮТ-нд нээлтээ хийлээ.
Орос, Монголын худалдаа, эдийн засаг, бүс нутгийн худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Азийн хаалга” үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд ОХУ-ын Москва, Новосибирск, Красноярск, Омск, Эрхүү муж, Ангарск, Иваново, Алексеева хот, Алтайн хязгаарын Барнаул, Буриад зэрэг 10 бүс нутгийн 36 компанийн 50 гаруй бизнес эрхлэгч оролцох юм байна.
Үзэсгэлэн худалдааны үеэр Монгол Оросын бизнес эрхлэгчдийн олон улсын бизнес форум болдог. Энэхүү форум маргааш /2017.04.26/ МҮХАҮТ-ын 507 тоот хурлын танхимд болох юм байна.
Г.Тэгшсүрэн
Уншиж байна |