
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны нөөдрийн хуралдаанаар Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хууль хүчингүй болсонд тооцох тухай, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.
Мөн Хүний дархлал хомсдлын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдлоос сэргийлэх тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг үргэлжлүүлэн хэлэлцэх юм байна.
Өнөөдөр тус байнгын хороо 10 гаруй хуулийн төслийг хэлэлцэж түлхүү хуралдахаар төлөвлөсөн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ