П.Орхоны оронд С.Батцэцэг Азийн аваргад оролцоно

Энэтхэгийн Дели хотноо ирэх тавдугаар сарын 10-14-ны өдрүүдэд Чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болно. Тус тэмцээнд оролцох тамирчдын нэрийг Монголын чөлөөт бөхийн холбоо, Үндэсний шигшээ багийн албатай зөвшилцөн, баталсныг танилцуулж байна.
Эрэгтэй баг:
- З.Занабазар 57кг
- Т.Тулга 61кг
- Б.Наранболд 65кг
- Н.Хатанбаатар 70кг
- Төрболд 74кг
- П.Өнөрбат 86кг
- Ө.Батзул 97кг
- Н.Золбоо 125кг
Эмэгтэй баг:
- Э.Нарангэрэл 48кг
- Д.Отгонцэцэг 53кг
- Э.Даваачимэг 55кг
- Э.Гантуяа 58кг
- Б.Шоовдор 60кг
- С.Батцэцэг 63кг
- Ш.Түмэнцэцэг 69кг
- Г.Уртнасан 75кг
2017 оны нэгдүгээр сард чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ болсон. Уг тэмцээний эмэгтэйчүүдийн 55 кг-ын жингийн аваргын төлөө ОУХМ П.Орхон, МУГТ С.Батцэцэг нар өрсөлдөж ОУХМ П.Орхон өрсөлдөгчөө ялсан. УАШТ-нд ялалт байгуулсан тамирчин Азийн АШТ, ДАШТ-нд оролцох эрхтэй ч Монголын чөлөөт бөхийн холбооноос ОУХМ П.Орхоныг Азийн АШТ-нд оролцуулах байх шийдвэрийг гаргажээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ