Сүхбаатарын талбайд хөнгөлөлттэй эмийн жороор үйлчилнэ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын нээлттэй өдөрлөгийг маргааш зохион байгуулахаар болжээ.
Өдөрлөгийн үеэр Нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газар, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар, Нийслэлийн нийгмийн халамжийн газрууд хамтран төрийн үйлчилгээг үзүүлэхээс гадна иргэдэд хууль тогтоомжийн талаар зөвлөгөө мэдээлэл өгч ажиллах юм байна.
Мөн нийгмийн даатгалын хууль тогтоомжийг сурталчилан таниулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын сайн дурын даатгалд хамруулах, хөнгөлттэй эмийн жороор үйлчлэх аж.
Түүнчлэн Нийслэлийн иргэдэд нээлттэй ажлын байрны мэдээллийг хүргэж, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг нэг дороос үзүүлэх, ажил хайгч иргэд тохирох ажлын байрандаа бүртгүүлж түр болон байнгын ажлын байраар хангагдах боломж нөхцөлийг бүрдүүлэх юм байна.
Эрүүл мэнд болон нийгмийн даатгалын үйлчилгээний талаар төвийн зургаан дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсүүд мэдээлэл өгөхөөс гадна эрүүл мэнд, сайн дурын даатгалын шимтгэлээ төлөх болон дэвтрийн баталгаажуулалтаа хийлгэх боломжтой.
Нээлттэй өдөрлөг 11-16 цагийн хооронд болно
СЭТГЭГДЭЛ БИЧИХ