Сая төгрөгийн өртөгтэй гоо сайхны бүтээгдэхүүнийг устгана

img

Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс нутаг дэвсгэртээ болон томоохон худалдааны төвийн гоо сайхны бүтээгдэхүүний худалдаа эрхэлж буй аж ахуйн нэгж, иргэнийг шалгажээ. Шалгалтад 13 аж ахуй нэгж байгууллага 33 иргэнийг хамруулсан байна.

Шалгалтаар зөрчилтэй байсан 9 иргэнд 1.400.000 мянган төгрөгний шийтгэвэр ноогдуулж, 2 газарт улсын ахлах байцаагчийн албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгч, биелэлтийг тооцохоор шийдвэрлэсэн байна. Мөн хугацаа нь дууссан гоо сайхны бүтээгдэхүүн худалдаалж байсан 3 иргэний 17 нэр төрлийн 52 ширхэг 1.084.500 төгрөгийн бүтээгдэхүүнийг хураан авч, улсын ахлах байцаагчийн акт үйлдэн, албан бичгээр устгалын комиссд шилжүүлэхээр болжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

эмэгтэй:
Мэргэжлийн хяналт ингэж ажиллах ёстой шдэ.Энэ гоо сайханы лангуунууд дэлгүүрүүд арай л биш дандаа хугацаа нь дууссан бүтээгдэхүүн зарж борлуулж монгол хүн бүрийн үс, арьс зүсийг наснаас нь эрт хөгшрүүлж байгаа юм.Солонгосын бүтээгдэхүүнүүд бүгд хугацаа дууссан хулхи бараанууд байдаг юм билээ.Сайн байна.Баяр хүргэ?.Энэ эрчээрээ ажиллахыг хүсэе
2017-04-27