Таны заавал дагах спортын сэтгүүлч-1

Спорт сонирхогч хүүхэд залуус CCTV-5, Оросын спорт телевизүүд болон Таван цагариг сониноос мэдлэг, мэдээлэл авдаг байсан цаг саяхан. Одоо интернет ертөнц, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээс дотоод болон гадаадын бүхий л мэдээллийг цаг алдахгүй авах боломж нээгдсээр байна.
Харин та олон нийтийн цахим сүлжээг түлхүү ашигладаг бол заавал дагах спортын сэтгүүлчдийг цувралаар танилцуулж байна. Энэ удаа бид сэтгүүлч Г.Идэр-Ууганыг танилцуулж байна.
Түүний фэйсвүүк нэр: Идэр-Ууган Ганбат
Монголдоо хамгийн их үзэгчтэйд тооцогдох NBA TALK нэвтрүүлгээрээ олонд танигдсан , олон зуун хүнтэй фэйсбүүк бүлгэм болох NBA,MBA,Football,Movie- Eddie бүлгэмүүдийн үүсгэн байгуулагч.
Давуу тал:
- 72.007 дагагчтай
- Өдөр шөнө хамаарахгүй сагсан бөмбөг тэр дундаа NBA-ын талаар сонирхолтой мэдээллүүд оруулна.
- Оруулж буй мэдээллүүд нэг хэвийн уйтгартай хэт албан ёсны бус үргэлж шинийг ирэлхийлсэн, уншиж буй хүнд илүү сонирхолтой байдлаар хүрдэг.
- Уншигчдын сэтгэгдэл олон байсан ч тогтмол хариу өгдөг
- Одоо үеийн сагсан бөмбөгөөс гадна хуучин цагийн сагсан бөмбөгийг талаар ярина, тайлбарлана, бичнэ.
- Шинийг эрэлхийлэгч
Сул тал
- Зарим тохиолдолд бодит байдлаас зөрж, санаанд оромгүй сонголтыг хийж бусад сэтгүүлчдээс ялгардаг
- Буллсын муулсан хэнтэй ч мэтгэлзэнэ
- Хэтэрхий нэг талыг барих хандлагатай
Г.Мижгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ