Абе маргааш Москва хотноо айлчилна
2017-04-26

 

Японы Ерөнхий сайд Шинзо Абе ОХУ-д анх удаагаа төрийн дээд хэмжээний айлчлал хийх гэж байна.

 

"Ерөнхий сайд маргааш ОХУ-ын нийслэл Москва хотноо албаны хүмүүсийн хамтаар очно" хэмээн тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн албанаас мэдээлэв.

 

Тэрбээр айлчлалынхаа эхэнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзаж, цаг үеийн асуудлаар хэлэлцэх гэнэ.

 

“ОХУ-ын Ерөнхийлөгч Путин ирэх арванхоёрдугаар сарын 15-16 өдрүүдэд Японд төрийн айлчлал хийнэ” хэмээн Кремлийн хэвлэлээс албанаас мэдээлжээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин