Зорчигчийн урсгал өсч, нислэгийн тоо нэмэгджээ

“Чингис хаан” Олон улсын нисэх буудлын нислэгийн тоо 2017 оны нэгдүгээр улирлыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 384-өөр буюу 16 хувиар, зорчигч урсгал 18.5 хувиар өсчээ. Өнгөрсөн 2016 оны гүйцэтгэлээр олон улсын нислэг дунджаар 7 хоногт 150, өдөрт 21 үйлдэгдэж, хамгийн олон нислэгтэй өдөр нь баасан гарагт 26 нислэгтэй байжээ. Харин энэ он гарсаар 7 хоногт 194, өдөрт 28 нислэг үйлдэгдэж байгаа аж. Хамгийн олон нислэгтэй өдөр нь ням гариг ба тухайн өдөр 32 нислэгтэй байна.
Мөн орон нутагт өнгөрсөн онд 7 хоногт 111, өдөрт 16 нислэгтэй байсан бол энэ оны байдлаар 7 хоногт 116, өдөрт 17 нислэгтэй байгаа аж. Хамгийн олон нислэгтэй өдөр нь өмнөх жил мягмар, пүрэв, бямба гарагуудад тус бүр 19 нислэгтэй байсан бол өнөө жил мягмар гарагт 20 нислэгтэй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ