Есөн хуруугаа тайруулсан байлдагч Ерөнхийлөгчид захидал бичив

img

Дорноговь аймгийн Зүүн Баянгийн 336 дугаар ангид цэргийн алба хааж байсан Ж.Баярцогт ээлжийн ахлагчдаа зодуулж, өвлийн шөнө гадаа нүцгэн зогссоны улмаас хөл нь хөлдөж, 9 хуруугаа тайруулжээ. Энэ хэрэг 2017 оны нэгдүгээр сарын 17-нд болсон.  Хэрэг болсноос хойш дөрвөн сарын хугацаа өнгөрсөн ч ангийн захирагч, удирдлагууд нь “Үйлдвэрлэлийн осол”-ын акт гаргаж, үл тоож буйд тэрбээр гомдолтой буйгаа илэрхийлж Монгол Улсын Ерөнхийлөгчид захидал бичжээ. Түүний захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна

 

 

 Хамаг хувцсыг тайлуулаад харуулын цэгийг тойруулан нүцгэн гүйлгэсэн

 

Сайн байна уу Намайг Баярцогт гэдэг. Цэрэгт яваад хөгжлийн бэрхшээлтэй болсон иргэн байна.

 

Би 2016 оны тавдугаар сарын 6-нд цэрэгт татагдаж Зэвсэгт хүчний Дорноговь аймагийн Зүүн баян сумын 336-р ангид хувиарлагдсан. 2017 оны нэгдүгээр сарын 17-25-ныг хүртэл хүрээ нэг байгууламжид харуулын дарга /1/ болон байлдагч /13/ нарын хамт үүрэгээ гүйцэтгэхээр явсан.

2017 оны нэгдүгээр сарын 23-нд 02.00-04.00 цагийн хооронд миний бие харуулыг үүрэгээ гүйцэтгэж буугаад 04.00-05.00 цагийн хооронд түр цэгийг хүлээн авч гарахад гадаа идэр ес эхэлчихсэн маш хүйтэн байсан учир их даарч бээрч галлагааны өрөө рүү буухаас таван минутын өмнө бууж үүрийн 04 цаг 50 минутанд ороход гал түлэгч байлдагч унтаж байсан. Гал унтарч паар хөлдөж цэргийн байр тэр чигтээ хөлдөх аюултай байсан тул цогон дээр нүүрс хийх далимд түр дулаацсан нь үнэн. Харуулын дарга намайг байлдагчаар дуудуулж харуулын байранд очиход харуулын дарга цэргүүдийг татан буулгаж ирсэн. Миний гутал хувцасыг тайлуулан хөл нүцгэн цемент дээр зогсоож нийт долоон байлдагчын хамт 5-6 цагийн хооронд идэр хүйтэнд өөрийн эрх мэдлээ давуулан ашиглаж бүх хувцасыг тайлуулан гар тулгаж хэвтүүлээд суран бүс болон бууны сүмбээр ороолгон зодож өшиглөн элэгдэж цээжин бие рүү шанагаар ус цацаж хүйтэн газар элгээр хэвтүүлсэн. Дараа нь нүцгэн 2-3 км зайтай харуулын цэгийг тойруулан гүйлгэсэн. Энэ бүхний дараагаар харуулын байр руу оруулсан.

 

Шөнө халуу дүүгэж чимчигнэж хөнжлөөрөө ороон үүр цайтал унтаж чадаагүй. Өглөө цайны цагаар босч цайгаа уух гэтэл хөл цэврүүтэн цайрч таавчиг өмсөлтгүй хавдсан байсан. Харуулын даргад энэ тухай хэлэхэд дээшээ мэдэгдэж анхан шатны эмчилгээ авсан. Эмчилгээний явцад хуруу тайрахаар болж хоёрдугаар сарын 13-нд хагалгаанд орж хөлийн 9 хурууг тайруулсан. Бүтэн биеийн оншилгоонд ороход элэг өөрчлөлттэй гарсан. Өөр гурван цэрэг нэгдүгээр зэргийн хөлдөлттэй. Харин би гуравдугаар зэргийн хөлдөлттэй байсан. Хагалгаанд орохоос өмнө нугасанд гуурс суулгасан. Гуурс сугарч нугас руу идээлснийг цэвэрлэж бүтэн биеийн норкозонд орсон.

 

Эмнэлэгт байх хугацаандаа сэтгэл санааны гүн хямралд орсон ч энэ бүгдийг даваад гарах тэсвэр тэвчээр надад байсан Гуравдугаар сарын 16-нд эмнэлэгээс шарх эдгээгүй байхад гаргасан. Гэрээр боолт хийлгэх хугацаанд эм тариа тос марал их хэмжээгээр хэрэгтэй байсан учраас өглөө эрт боолтоо хийлгэж яваад буцах замдаа  бие хамгаалах чадваргүй учраас нохойнд хазуулсан. Би дүүтэйгээ хоёулаа нийтийн байр түрээслэн амьдардаг. Яг одоо дүүгийнхээ хяналтан доор байгаа дүү жижиг сажиг юм зарж түрээс хийдэг ээж маань бага байхад авто осолд орж тал харвасан.

 

Өнөөдрийг хүртэл авсан арга хэмжээ шийдтэй хариу байхгүй байна. Үйлдвэрийн осол гээд акт гаргаж өгсөн 5-6 даргын гарын үсэг тэгээд болоо, таг. Ангиас ирж уулзаж өөрийн биер туслалцаа үзүүлсэн хүн алга. Аргаа бараад Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид захидал бичлээ.

 

 

 

Харуулын ахлагч хийсэн хэрэгтээ гэмшиж, хоол цай авчирч өгсөн

 

Цэргийн алба босоо тогтолцоотой гэсэн хэрнээ дээд албан тушаалтнууд өнөөдрийг хүртэл таг . Ар гэрээс маань хөөцөлдөөд өгөх хүн байхгүй, туслах хүн байхгүй болохоор ийм байдалтай сууж байна. Гэхдээ сайн санаат ах эгч нар маань өнөөдөр ингэж зоригтой хэлэхэд хаана яаж хандахад, алхахад тус дэм болж байгаад баяртай байна. Бие даан зам гарч чадахгүй байгаа залуу хүүхэд болохоор таяг барихыг хүссэнгүй. Өсгийн дээрээ явж байгаад одоо гайгүй болсон.

 

Энэ хэрэг болсноос хойш дөрвөн сар өнгөрлөө. Группт  хамрагдагүй мөн Нийгмийн даатгалын шимтгэл цэрэгт байсан хугацаанд төлдөг бичилт хийсэн тамга тэмдэг юу ч байхгүй, хүчин төгөлдөр бус байсан. Харуулын ахлах хийсэн зүйлдээ гэмшиж эмнэлэгт байх хугацааанд хоол унд унаагаар туслалцаа үзүүлсэн. Надад хэн нэгнийг шоронд хийж амьдралаар нь зовоох хүсэл алга. Тэр хүний дээр байгаа дарга нар зүгээр хараад суугаад “Үйлдвэрийн осол” гэж тогтоосон хүмүүст гомдолтой байна.

 

Эрүүл саруул цэрэгт явчихаад тахир дутуу болсон надад магадгүй 10 жилийн л нас байвал яах вэ. Би багадаа мэдрээгүй тэр гэр бүлийн хайрыг том болооод хүсэл мөрөөдлийнхөө төлөө амьдраад сайхан хань ижил хүүхэдтэй болж дүүгээ, ээжийгээ сайхан хүн шиг амьдруулж гэр бүлийнхээ төлөө ажиллаж амьдарна гэж бодож байсан. Энэ байдлаасаа болоод хүнтэй сууж чадахгүй хүүхэдтэй боллоо гэхэд ааваа та яагаад нэг хуруутай юм вэ гэвэл юу гэж хариулах вэ. Энэ мэтчлэн зөндөө асуулт байна.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн С:
төсөөлөөд үз дээ.ямар хэцүү хэрэг вэ,одооны залуус ч тэвчээр хатуужил алга даа гэж хэлээд өнгөрөх үү.Хайртай хүнийг нь ийм болгосны төлөө ...Хариуцлагийг хуулийн дагуу тооцох эсвэл өөрсдийг нь адилхан болгож тэр их шаналал зовлонг биеэр нь амсуул
2017-04-30
Иргэг С:
Хүний ёсноос гажууд аймшигт хэрэг үйлджээ. Үүнийг уншссан хэн боловч хөлийнхөө хурууг тайруулж,хүйтэн цементэн шалан дээр хэвтүүлэн зодож суран бүсээр ороолгон хүйьтн усар цацуулж байгаа цэргийн оронд өөрийн хүү,нөхөр,ах дүү болон дотны найз нөхрөө
2017-04-30
zochin:
elvegdorj guai ene zahiag unshaad hariug uguuruidee tas daragduulaad ungurvuu chinii udirdaj mgl ulsiin maani zevsegt huchin cin iim bn sdaa haramsaltai
2017-04-27
зочин:
Дэглэлт бий байх үүн шиг хүнийг насаар нь хөлгүй болгож байсан юмуу.Энэ нөхрийг цаазаар аваачь
2017-04-27
зочин:
Хөөу Элбэг доржоо чи юу бодож байна.Чиний нөгөө шудрага л байя хаана байна чи нэг их амьтан юу бодож байна..Чамайг л шүүвэл таарна
2017-04-27
өлзийтогтох:
3-н жилийн цэрэг байхад энэ байтугаы юм үздэг байлаа тэр үёийн залуус тэсвэр хатуужилтай байж дээ тэр үед бол харуулын дарга бага тушаалын офцэрүүд лай л байлаа ална шүү л гэдэг байлаа одооны залуус ч мөн хэврэг хатуужил үзээгүй байна даа яана даа нойр хоолгүй даарч хөрөх эрүү хөл гар хуга цохиулах бол энүүхэнд шүү дээ 80-д оны эхээр Зүүн баян зүгээр нутаг Зүлэг ногоо ханхалсан сайхан нутаг гээд л 3000-н цэрэг оросын 1000гаруй зэрэгтэй мөр зэрэгцэн 3-н жил алба хаалаа даа 3-н жил алба хаагаад ирэхэд сумын охидууд танихгүй байлаа шүү дээ хэкккк
2017-04-27
Зочин:
СОЛИОР малаа.
2017-04-27
ЗОЧИН:
ЭНЭ БХЯ ЯАЧИХСАН БАЛАРСАН ЗАВХАРСАН ЯАМ БЭ? АНГИЙН ЗАХИРАГЧ НЬ СОГТУУ ГРАНАТААР ЦЭРЭГ ОФИЦЕРОО ДЭЛБЭЛЖ ХОРООНО.ИДЭР ЕС ТАЧИГНАЖ БАЙХАД НҮЦГЭН ГҮЙЛГЭЖ ЯРАГЛААД ХӨЛ ГАРЫГ НЬ ХӨЛДӨӨГӨӨД БАЙХДАА ЯАДГИЙМ.АРГА ХЭМЖЭЭ АВААД ЭНЭ ХҮҮГ ЭМЧЛҮҮЛЭЭЧ ЭМЧЛҮҮЛЭЭД Ч ТАЙРСАН ЭРХТЭН АХИЖ УРГАХГҮЙ ШҮҮ ДЭЭ.ХӨӨРХИЙ ХҮҮД ТУСЛАХ АЯН ӨРНҮҮЛЭЭЧЭЭ
2017-04-26
Зочин:
osh honzon bol ariun zuil
2017-04-26
Зочин:
hunii erh gej mongold algaa iim baih yostoi yum shig yaridag humuus ch olon. uunii esreg eej nar jagsaj darga nariig n niileed holiig n tairahgui yasan nomhon durakuud ve ene huuhdiin eej eev ah duu nar n oshoog n avahgui medrel muutai ail baih
2017-04-26
Зочин:
хөөрхий энэ хүүд туслах хэрэгтэй байна даа. Хуруугүй хүн чинь явж чаддаггүй гэсэн . БХЯ нэг арга хэмжээ аваачээ
2017-04-26
ЗОЧИН J&J:
Б.БАТЭРДЭНЭ САЙД Л ГЭХ ЮМ - ХЭНД ЗАХИА БИЧИЖ БАЙНА ЕРОНХИЙЛОГИД ХЭН ХАРИУЦЛАГА ХУЛЭЭХ - ЭЛБЭГДОРЖ , ТОМИЛСОН ДАВААТАЙ , АНГИЙН ЗАХИРАГЧААС ШАТ ДАРААЛАН
2017-04-26
Зочин:
Б.Бат-Эрдэнэ, Д.Даваа 2 хариуцлагаа хүлээж огцорсон нь дээр дээ.
2017-04-26
Zochin:
Arai ch de, hunii uriig
2017-04-26
Зочин:
Яаж ч бодсон ид есийн хүйтнээр цементэн дээр удаан хугацаагаар гүйлгэхэд хөлдөж л таарна. Ямар 30 -аад жилийн өмнөх шиг гэрт өвөлждөг өлчир залуус шиг биш болсон цагт. Захирагч арга хэмжээгээ хэтэрхий хатуудуулж. Нөгөө талаас эрхтэн дархтангууд групп-д оруулж хэдэн төгрөгийг нь олгочихвол хүн чанар талаасаа зөв л байх байж. Нээх худлаа ангийн нэр төр зэргээр шалтаглан ингэж онигоо болж шившигээ дэлгэж байдлыг улам л дордуулав
2017-04-26
Зочин:
ЭЛБЭГДОРЖ ХУ Ж АА ХУЛГАЙЧЫН ТОГТООСОН АРДЧИЛСАН ШУДАРГА ЁСНЫ ЛУЙВАР ГЭДЭГ АРМИИЙГ ЯЛЗРУУЛСАН ДОЛДОЙ ДАРГА ГЕНЕРАЛ ДҮҮРСЭН ӨМХИЙ ГАЗАР БОЛСОН.
2017-04-26
Зочин:
СОЛИОР малаа.
Зочин:
ШАА П..ДАА МИНЬ ЧАМАЙГ, ЧИНИЙ ХҮҮХДИЙГ ИНГЭСЭН БОЛ ЧИ ИЙМ ЮМ БИЧИЖ СУУХ УУ
2017-04-26
eej:
Yg daaj baina geed tahir dytyy bolno gej iy baih be dee.Ene bol zygeer l yargalal naad zahiin degleltiinhee hygatsaagaa ch meddeggyi hooson dargantsaryyd.
2017-04-26
Гээндээ ч гоондоо ч бий:
Харамсалтай хэрэг болжээ, гэвч аль аль талдаа л бий. Одооны залуучууд тэсвэр хатуужилгүй, үг даадаггүй болсон. Үүнийг бас бодолцох л хэрэгтэй.
2017-04-26
Зочин:
ШАА П..ДАА МИНЬ ЧАМАЙГ, ЧИНИЙ ХҮҮХДИЙГ ИНГЭСЭН БОЛ ЧИ ИЙМ ЮМ БИЧИЖ СУУХ УУ
eej:
Yg daaj baina geed tahir dytyy bolno gej iy baih be dee.Ene bol zygeer l yargalal naad zahiin degleltiinhee hygatsaagaa ch meddeggyi hooson dargantsaryyd.