Инстаграмын хатан хаан үсээ тайрчээ

Инстаграмын хатан хаан гэгддэг дуучин Селена Гомез үсээ тайрсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Тэрбээр инстаграмдаа богинохон үстэй авахуулсан шинэхэн гэрэл зургаа байршуулаад “Баяртай урт үс минь” хэмээн бичжээ.
Дуучин бүсгүй шинэхэн уран бүтээлийнхээ ажилд зориулан ийнхүү гадаад төрхөө өөрчилсөн гэнэ. Өдгөө 24 настай Селена энэ оны эхээр дуучин Векендтэй үерхэх болсноор олны анхаарлыг татаж буй билээ. Гомезийн инстаграм хуудсыг 118 сая хүн дагадаг юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ