Теронтай үнсэлцэх надад таалагдсан

Холливуудын нэрт жүжигчин Вин Дизель өчигдөр “Ellen DeGeneres” шоунд оролцсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Тэрбээр сүүлд олон мянган үзэгчийг байлдан дагуулаад буй “Галзуу хурд” киноны наймдугаар ангид тоглосон юм.
Шинэ ангид холливуудын сайхан бүсгүйчүүдийн нэг жүжигчин Шарлиз Терон тоглосон билээ.
Киноны дунд хэсэгт Терон болон Дизель нар үнсэлцдэг бөгөөд энэ талаар хөтлөгч “Түүнтэй үнсэлцэх ямар байсан вэ?” хэмээн асуужээ. Уг асуултад жүжигчин эр “Надад үнэхээр таалагдсан. Би яг л үхсэн загас шиг болсон. Терон намайг үхсэн загас шиг болгосон. Би чинь эр хүн шүү дээ” хэмээн хариулсан байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ