Зургаан настнуудын бүртгэл эхэллээ

Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл өнөөдрөөс эхэлж байна. Бүртгэл тавдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжлэх юм.
Нэгдүгээр ангид элсэгчдийн бүрдүүлэх материал:
- Төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар
- Эцэг эх болон асран хамгаалагчийн иргэний үнэмлэхний эх хувь болон хуулбар
- 3х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг
- Шаардлагатай тохиолдолд үл хөрөнгийн гэрчилгээ болон лавлагаа
Хамран сургах тойргийн хүүхдийг сургуулиуд ямар нэг элсэлтийн шалгалтгүйгээр, бүртгэлийн хураамж болон бусад төлбөр авахгүй бүртгэнэ. Энэ жил 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-нд төрсөн бүх хүүхэд сургуульд орно.
Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн 214 дунд сургуульд 2016-2017 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид 27 629 зургаан настан нэгдүгээр ангид элсэн суралцаж байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ