Б.Батсайхан: Хотын даргын захирамж надад ирээгүй

Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, 29 дүгээр сургуулийн захирал Б.Батсайханыг ажлаас нь халсан.
БСШУСЯ-наас ажлын хэсгийн “29 дүгээр сургуулийн захирал Б.Батсайхан нь мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон, хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан нь тогтоогдсон” гэх дүгнэлтийг үндэслэн энэхүү шийдвэрийг гаргасан юм.
Харин 29 дүгээр сургуулийн захирал Б.Батсайхан хотын даргын захирамжийг хүлээн аваагүй, ажлаа хийж буй аж. Тэрбээр хотын даргын шийдвэрийн талаар “Захирамжийг харж байгаад дараагийн арга хэмжээг авна. Би энэ сургуульд зүгээр суугаагүй. Сургалтын орчныг сайжруулахын төлөө маш их ажил хийсэн” гэх тайлбарыг өглөө.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ