Архины хордлогын улмаас нэг иргэн нас баржээ

Хэнтий аймагт энэ сарын 25-нд буюу өчигдөр зургаан иргэд архинд хордож, нэг иргэн нас баржээ.
Архинд хордсон таван иргэн аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн ч гүн хордлогын улмаас Улаанбаатар хотод яаралтай хүргэгдэн ирж, эмчлүүлж байгаа юм байна.
Цаашид архинд гүн хордсон иргэдийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа тул архи согтууруулах ундааг худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг тодорхойгүй хугацаагаар хориглох захирамжийг тус аймгийн Засаг дарга Н.Ганбямба гаргажээ.
Архины хордлогын шалтгаан нөхцлийг тогтоохоор аймгийн холбогдох байгууллагын мэргэжилтнүүд ажиллаж байгаа юм байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ