Мэдэгдэл

img

 

Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийн асуудлаар гарсан зөрчилд 10-100 сая хүртэл төгрөгийн торгууль ногдуулахаар тусгасан нь эдийн засаг, эрх мэдэл, улс төрийн цагдан хяналт бөгөөд ардчиллын амин сүнс болсон иргэдийн мэдэх эрх, хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд халдсан ноцтой үйлдэл гэж бид үзэж байна. Үндсэн хуулиар олгогдсон иргэдийн мэдээлэл олж авах, түгээх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийн эсрэг аливаа үйлдлийг Монголын хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарт ажиллагсад тууштай эсэргүүцэх эв санааны нэгдлээ энэхүү мэдэгдлээр илэрхийлж байна.

 

Сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн салбарын үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомж батлан гаргахдаа мэргэжлийн холбоод, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн саналыг заавал авч тусгадаг улс төрийн соёлыг сэргээхийг УИХ, Засгийн газраас шаардаж байна.

 

  • Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл
  • Хэвлэл мэдээллийн зөвлөл
  • Өдөр тутмын сонинуудын холбоо
  • Монголын телевизүүдийн холбоо
  • Монголын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоо
  • Мэдээллийн сайтуудын ассоциаци
  • Монголын үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбоо
  • Мэдээллийн тэргүүлэгч сайтуудын холбоо
  • Монголын сайтын холбоо
  • Хэвлэл мэдээллийн эздийн холбоо
  • Глоб интернэшнл ТББ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ард түмэнд ямар хамаатайн:
Худалдагдасан сэтгүүлч ТВ, хэвлэлд, муу хар энергитэй цөөн хүмүүс л сошиалаар балайрч байыдаг биз дээ.
2017-04-28
Зочин:
Хүн гүтгэвэл 10 сая ч багадна, толгойг нь авах хэрэгтэй
2017-04-28
ард түмэнд ямар хамаатайн:
Худалдагдасан сэтгүүлч ТВ, хэвлэлд, муу хар энергитэй цөөн хүмүүс л сошиалаар балайрч байыдаг биз дээ.
Улстөрчид, дарга нар битгий солиор:
Улстөрчид,дарга нар өөрсдийгөө өмөөрөх гүтгэлгийн эсрэг торгуулийн хууль санаачлах эрх байхгүй Новшнууд бие зөв авч явахад болно Чадахгүй бол гүтгэлгэд гомдол нэхэх эрхтэй жирийн иргэд шиг мөрөөрөө амьдар
2017-04-28
zuvuu zuv shdee:
ALIIN BOLGON HUDLAA HUTSAJ SUUH GESIIN IIM JOOHON ULS IIM OLON SETGUULCHEER YAHIIN BUGDEEREND NI NUHUN OLGOVOR UGUUD ZAM TSEVERLEDEG HUN BOLGOOROI .CHADALTAI MUNDAG NI L UZEG TSAASTAIGAA ZUURALDAAD BAIJ BAI
2017-04-27
Зочин:
одоо бүр коммунист байснаа болиод фашист нам болж байгаан бна л даа. МАН !!!!!!
2017-04-27
иргэн:
Та нар худлаа хүн гүтгэх, захиалгаар мөнгө авч юм бичихээ л больчихгүй юу
2017-04-27
зочин:
Сэтгүүлчид Та нар ингэж Ард иргэдийн нэрийг урдаа барьж ярьж бичдэгээ болих хэрэгтэй Сэтгүүлчид та нар энэ хууль гарахаас юунд нь тэгтлээ айж сандраад байгаа юм Сэтгүүлчид та бүхэн хуулийнхаа хүрээнд ажил үүргээ гүйцэтгээд хэвлэн нийтлэх Эрхээ эдлээд явахад чинь хэн та нарыг торгож баривчилах юм Та бүхэн харин юм болгон дээр дураараа Ард иргэдийн нэрийг барьж ярьж бичиж хэвлэн нийтлэхээ болих хэрэгтэй
2017-04-27
Жаахан ёс зүйтэй байцгаа даа, сэтгүүлч нэртэнгүүд:
Ёс зүйгүй, нэр усгүй, гүжир гүтгэлгийн материал нийтлэхээ болиод өг, хэрэв тэгсэн бол зохих хариуцлагаа хүлээ гэсэн шүү дээ, та нарын үнэнийг олж мэдэх хэвлэн нийтлэх эрхийг чинь хэн хохироох гэсэн юм бэ? Би сонин захиалж уншдаг, гэтэл мань мэтийг хүртэл хохироогоод энэ хэрүүлдээ ашиглаад бүтэн нүүрээ хараар будсан байх юм. Та нарт ёс зүй гэж байна уу, уншигчидаа ингэж доромжилж байгаа юм чинь та нар юу ч хийхээс буцахгүй улаан луйварчид, хоосон хэрүүлээр хоол олж идэгчид
2017-04-27
Зочин:
Миний мэдэх эрх хаагдаагүй, харин та нарын эрх чөлөө нэрийн доорхи бусдын нэр хүндэд халдан гүтгэдэг арчаагүй арга барилыг чинь таслан зогсоох гэж байна. Ард түмэн ялгахтайгаа байнаа эрхмүүдээ
2017-04-27
Зочин:
Авлигалчид хулгай дээрмээ нуух аргаа бовосрорнгуй болгохоор зүтгэж байгаа юм байна.МАН-ын хульхи худалч залилан мэхлэгч хулгайчуудыг дахин сонгохгүй болтлоо хаширцгааж байгаа биз дээ өмхий тэнэг малнуудаа..
2017-04-27