Попын хааны охин Мэрилин Монрог дуурайв

Попын хаан гэгддэг Майкл Жексоны охин Парис Жексон ирэх сард худалдаанд гарах “Vanity Fair” сэтгүүлийг чимсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Тэрбээр уг сэтгүүлийн нүүрийг чимэхдээ гоо үзэсгэлэнгээрээ олон залуусыг сэтгэлийг хөдөлгөж явсан холливуудын сайхан бүсгүйчүүдийн нэг, жүжигчин Мэрилин Монрог дуурайж, зургаа авахуулжээ.
Мэрилин Монрогийн алдартай цагаан даашинзны оронд Парис цагаан өнгийн халаад өмссөн байна. Харин үсний засалт болон нүүр будалт ижилхэн байжээ.
Парис ярилцлагынхаа үеэр “Аав минь энэ гайхалтай бүсгүйд ухаангүй дуртай байсан” гэж ярьсан байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ