Шварценеггерийн тарган хүү

Холливуудын нэрт жүжигчин Арнольд Шварценеггерийн хүү Кристофер Шварценеггер нилээн жин нэмсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Тэрбээр өчигдөр ээж Мария Шрайвер болон эгч Катрина Шварценеггерийн хамтаар Нью Йорк хотноо дэлгүүр хэсч байхдаа гэрэл зурагчдын дуранд өртжээ.
Өдгөө 19 настай Кристофер өмнөхөөсөө жин нэмсэн байсан нь олны анхаарлыг татсан байна. “Тэрбээр багаасаа махлаг байсан ч одоо илүүдэл жинтэй нэгэн болжээ” хэмээн нэгэн жиргээч ийнхүү жиргэжээ.
Кристоферийн ах Патрик Шварценеггер өдгөө холливуудын сайхан залуусын нэг билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ