Ким Чен Уныг айлгах Трампийн төлөвлөгөө

img

Ерөнхийлөгч Трамп Хойд Солонгосын эсрэг баримтлах бодлогоо Сенатад өргөн барьжээ. Энэ талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Тэрбумтан Дональд Трамп АНУ-ын төрийн тэргүүнээр сонгогдоод 100 өдөр болжээ. Тэрбээр энэ хугацаанд олныг гайхшруулсан олон хуулийн төсөлд гарын үсэг зурсан бөгөөд өнөөг хүртэл ард түмнийхээ эсэргүүцэлтэй нүүр тулсаар байна. Трамп Цагаан ордны тэргүүнээр сонгогдсон өдрөөс л Солонгосын хойг дахь зөрчилдөөн улам нэмэгдсэн гэхэд болно. АНУ-ыг мөнхийн дайснаараа нэрлэсэн Хойд Солонгос улс өнгөрсөн хугацаанд баллистик пуужин харвахаас гадна цэргийн сургуулилт хийх зэргээр Трампийн дургүйцлийг хүргэсээр байгаа юм.

 

Хойд Солонгосын цөмийн хүчин чадлыг царцаах ажилд Азийн тэргүүлэгч орнуудыг оролцоотой байхыг Трамп анхааруулж, “БНХАУ-ын эрх баригчид бидэнтэй хамтрахгүй бол АНУ, бие даан Хойд Солонгост цохилт өгнө” хэмээн мэдэгдсэн билээ. Уг мэдэгдлийн дараахан тэрбээр нисэх онгоц тээвэрлэгч “Карл Винсон” хөлгөөр ахлуулсан байлдааны хөлгүүдээ Солонгосын хойг руу илгээсэн юм. Эдгээр хөлгүүд Солонгосын хойгт хүрсэн өдөр Хойд Солонгос ямар ч сануулга өгөхгүйгээр цохилт өгөхөө Вашингтоны тэргүүнд сануулсан удаатай.

 

“Карл Винсон” тэргүүтэй хөлгүүд Солонгосын хойг бус Японы тэнгист үргэлжилж буй хоёр улсын хамтарсан цэргийн сургуулилтад оролцож байгаа билээ. Тус хөлөг зорьсон газраа очоогүй ч уг хөлгөөс илүү гэгддэг Тэнгисийн цэргийн “Мичиган” цөмийн шумбагч онгоц Өмнөд Солонгосын Бусан хотын эрэгт өчигдөр ирсэн байна.

 

“Мичиган хөлөг Хойд Солонгосоос ирэх заналхийллийг таслан зогсооно” хэмээн  Цагаан ордон мэдээлжээ. Трамп өчигдөр Өмнөд Солонгосын хил дээр байрших пуужин эсэргүүцэгч “Тхаад” төхөөрөмжийг угсрах ажлыг албан ёсоор эхлүүлэхийг албаныханд даалгасан юм. Энэхүү үйл явдлаас хэдхэн цагийн дараа Калифорни муж дахь баазаас тус улс тив хоорондын баллистик пуужинг цэнэгт хошуугүйгээр туршсан аж. “Пуужин харвасан нь Хойд Солонгосыг өдөөн турхирсан үйлдэл биш” гэдгийг АНУ-ын Цэргийн командлагч мэдэгдсэн билээ.

 

Хойд Солонгос улсын арми үүссэний 85 жилийн ой энэ сарын 25-нд тохиосон. Энэ өдөр хойдууд “Вонсан” суурингаас их буугаар галлаж, цэргийн сургуулилт хийжээ. Уг цэргийн ажиллагааг тус улсын залуу удирдагч Ким Чен Ун удирдан явуулсан нь Трампийн  дургүйцлийг ихээхэн хүргэсэн байна. Өмнөд Солонгосын  Батлан хамгаалах яам “Хойд Солонгос 300-400 удаа их буугаар галласан” гэж мэдэгджээ.

 

Трамп өчигдөр Хойд Солонгосын эсрэг баримтлах бодлогоо Сенатад өргөн барьсан аж. Шинэ бодлого нь тус улсын эсрэг хэрэгжүүлж буй хоригоо улам чангаруулах тухай өгүүлжээ. Тус улсын өмнөх Ерөнхийлөгч Барак Обама Хойд Солонгосыг цөмийн туршилт хийсний хариуд тусламжаа зогсоож, гадаад дахь бүх дансыг нь царцааж, нөлөө бүхий эрхмүүдийг нь хар дансандаа багтаасан юм.

 

Трамп “Өмнөх Засгийн газрын хэрэгжүүлж буй хоригоос хэд хэдэн хатуу хоригийг тус улсын эсрэг хэрэгжүүлнэ” гэжээ. АНУ-ын зүгээс тус улсад үзүүлдэг хүнс, хувцас, эд хэрэглэл, түүхий эдийн нийлүүлэлт, худалдан авалтыг зогсоож, хойдтой харилцдаг орнуудыг холбоогоо таслахыг уриалсан.

 

Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг алсаас санхүүжүүлдэг улс, хувь хүн, байгууллагыг Трамп хар дансандаа багтаахаар тусгаж байна. Эрхэм Ерөнхийлөгч энэ долоо хоногийн эхээр Сенатын гишүүдийг Цагаан ордондоо урьсан юм. Тэрбээр ямар нэгэн зөрчилдөөнгүйгээр Хойд Солонгосын асуудлаар хэлэлцэх саналыг гишүүдэд тавьжээ. Гишүүдийн ихэнх нь Ерөнхийлөгчөө тун болгоомжтой хөдлөхийг анхааруулсан аж. “Хэрвээ алдаа гарвал хэзээ дуусах нь тодорхойгүй дайны гал дүрвэлзэх эрсдэлтэй” гэдэг болгоомжлол тэдэн байгаа юм. 

 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Дэлхий дээрхи 5хан тусгаар улсын нэг нь хойд солонгос юм даа.Гадны бугс долоосон манай хэдэн хувалзнууд онигоо.
2017-05-02
Зочин:
Дэлхий дээрхи 5хан тусгаар улсын нэг нь хойд солонгос юм даа.Гадны бугс долоосон манай хэдэн хувалзнууд онигоо.
2017-05-02
Зодка:
Зөв Энэ муу бацаан арай л бгаа шүү
2017-05-02
Ho ho:
USA bol archiish dee. Gol ni oir orchmiin uls ornuudad l haltai geed baigaa bolohoos. Yagaad laliinhniig archigui baina, shunaad baigaa neftiin ih baylaga ni davhar suirchih geed baina. Hoid Solongost bol horogdoh ed bayalag baihgui tul archina l daa.
2017-05-02
хэ хэ:
Трамп дэмий юм яриж байж цөстэй залуу хүний гэдэнг хөдөлгөж дэмий юм болох вий дээвЖаал хүү ч тийм амархан зөөлөн хоол биш дэг шүү.Өндөр боловсролтой улсын тэргүүи хүн.Хэний ч боддогийг л бодож байгаа даа
2017-05-01
Өлзий:
Муу эр дайнд хөөрөв гэж монголоос минь холуур баыгаасаа тү тү тү
2017-05-01
zochin:
solongos humuus yaj amidarch bgaag medej bgaa aytai baih uym.
2017-05-01
Зочин:
Солонгос биедааж өөрийн гэсэн хөгжлийн зам сонгосон. Энэ нь өөрийнх нь уламжлал эх оронч үзэл дээр тулгуурласан зөв зам байж магадгүй шүү.Харин үүнд нь америк гай болоод тусгаар улсын дотоод асуудалд бүдүүлэг хандаж б.на уу. Манай учраа олохгүй удирдагч нар шиг бусдыг дууриахгүй бие даасан бодлоготой хувь тавилангаа өөрсдөө шийдэх нь сайхан юм.
2017-04-30
Зүчи:
Чөлөөт нийгмийн тухай ойлгоц одоо манай улсад хүн болгонд л баймаар юм. Тэхэд л энэ солонгосыг магтсан улс байх юмаа. Сонин шүү.
2017-04-28
зочин-200:
тусгаар улс оронд зэвсгийн хүчээр халддаг нь америкийн зан шүү дээ Африкийн орнуудаар тоглож дуусаад одоо солонгос руу зүтгэж эхлэв бололтой. Тухайн улс ядуу байна уу, баян байна уу америкт ямар хамаатай юм бэ. Америкийг бөмбөгдөөгүй бас буудаагүй бол зүгээр л баймаар өөрсдөө болохоор цэргийн сургууль энэ тэр гээд юу ч хийж болдог харин бусад улс болдоггүй хэрэгүү.....
2017-04-28
zochin:
70 garan nastai hugshin tugtsuguus 30 nastai bulia zaluu aih uu gaugui bailgui amerkiin imperlistuud savraa tatsan deer bailguigui LIVI SIRI IRAKIIG busad bulangiin ornuudiig ymar baidald hurgev aan
2017-04-28
Зочин:
Хаха. Америк гэж хөгийн ч улс болдоо. Трамп нь хий сүржигнэхээс өөрийг үнэндээ хийж чаддаггүй бололтой. Инээд хүрээд байх юм.
2017-04-27
БНМАУ:
Империалистуудаас эх орноо хамгаалж эрэлхэг зоригт Солонгосын ард түмнийг дэмжицгээе
2017-04-27
zochin:
solongos humuus yaj amidarch bgaag medej bgaa aytai baih uym.
Зочин:
amidral tiim xund baisan bol mash ixeeree durvex baisan biz baigaad baixiig bodxod bolood l bdag yum bailgui dee
2017-04-27
Зочин:
Юун тэнэг комент бичдэгийн. Нил өлссөн, тамлуулсан, шоронд хоригдсон, айдастай газар байдаг юм биш үү... Манайхан балай авах юм. Хойд Солонгосын хажууд манай социализмын үеийн амьдрал диваажин байсан юм шүү... Одоо л харин бөөн хэрүүл хараал, тэмцэл талцал, шунал, тачаал, ... аймшгийн кино шиг... хүн чанар, хүний мөс, жинхэнэ хайр сэтгэл байхгүй болсон нил хошин шогийн жүжиг шиг амьдрал. Америкууд довтлоод долоо хоноход хойд Солонгосын бензин шатахуун, сум хэрэгсэл нь дуусаж, хүнсний хомсдол бий болж энэ орны ард иргэд сүйрэлтэй тулгарна. аймшигтай юм. Дайнаас өмнө өөрсдөө зориглоод Хойд Солонгосын ганц тарган цатгалан энэ мангасыг устгаж дэглэмийг нь нураах хэрэгтэй.
2017-04-27
Зочин:
Өвгөн Ким 30 сая хүнтэй улсаа өлсөж үхүүлээгүй .Гуйлгачин царайлахгүй. Хэнээс ч айж ичихгүй 60 жил удирдсын билээ. Аав КИМ нь 20 жил бас тэгж чадсан. Ач хүү КИМ нь 5 жил чадлаа . Цаашид ч Энэ Дэлхийн ямарч том гүрнээс айхгүй бас гуйлгачлахгүй амьдрах байхаа.. Чадахаар юм байна.
2017-04-27
Zochin:
Bid CH gesen muu amerikiin imperialistuud sunu, dayan delhiid enh taivan mand, buh delhiig burheh octyubri geed l uzeltsii geed l sotsialist sistemiin neg unen ch gishuun baisnaa martaj bolohgui
2017-04-27
Zochin:
Zaluu galtai udirdagch aij chichirne ch gej yu bhav dee uzne l gej bodno sh dee
2017-04-27