О.Лхагвацэрэн: Би хууль бус тамхины хэрэгт холбогдоогүй

img

Гэрэл зургийг MPA.mn

 

Монгол Улсын дипломат ажилтан Украйн-Унгарын хилийн Лужанка боомтоор хууль бусаар их хэмжээний тамхи нэвтрүүлэхийг завдан саатуулагдсан тухай мэдээлэл ОХУ, Украйны хэвлэл мэдээллийн хэрэгслээр /2017.04.20/ цацагдсан.

 

Гадаад харилцааны яамнаас Монгол Улсын О.Лхагвацэрэн гэх Д0000949 гэсэн дипломат паспорттой иргэн саатуулагдсан болохыг мэдээлсэн.

 

Иргэн О.Лхагвацэрэн “Энэ хэрэг надтай ямар ч холбоогүй. Цагдаагийн байгууллагад баривчлагдаж, шалгагдсан зүйл байхгүй. Би удахгүй Монголд очиж үнэн мөнийг тогтоолгох бодолтой байна. Би энгийн паспорт ашиглаж байгаа. Надад ямар ч албан  паспорт байхгүй” гэж хэвлэлд ярьжээ.

 

Гадаад харилцааны яамны Консулын газраас иргэн О.Лхагвацэрэн нь 2014 оны нэгдүгээр сарын 30-нд цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах ажлын нарийн бичгийн дарга гэх төрийн албан хаагч статусаар Гадаад харилцааны дипломат паспорт мэдүүлж авсан. Мөн Хил хамгаалах ерөнхий газраас  иргэний мэдээллийг лавлахад тэрбээр 2017 оны дөрөвдүгээр сарын 18-нд энгийн паспортоор Турк улсад нэвтрээд эх орондоо ирээгүй байгааг тогтоосон тухай мэдээлж байсан.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Hamag ym bolood duusahaar nuguu hun ni genet garch ireel bi tgeegui, tiim ym ogt bhgui geel melzchdeg boljdee. Tgel ter hun tsevershchine
2017-04-28
Зочин:
mongol ulc ugaacaa cvvrcen ulc muhulrvv gee gvij baina daa
2017-04-27
Зочин:
Монгол улс дампуурчээ Үнэн юм гэж байхгүй болсон байна Өчигдөр Эрдэнэтийн захирал Бадамсүрэн тийм олон камерийн өмнө ичих ч үгүй худлаа яриад зогсож байна лээ Тэр Төрийн өмчийн бодлог зохицуулалтын газрын дарга Ням Осор гэж дурак яахаараа Эрдэнэтээс 570 унадаг юм вэ Дээр байгаа луйварчдыг бүгдэнгийн цэвэрлэхгү бол тун удахгүй энгийн бидний толгой дээр бааж шээх гэж байна шүү
2017-04-27