ЕБС-ийн сурагчид согтуурсан үедээ хулгай хийжээ

img

 

Нийслэлийн цагдаагийн газраас  энэ оны сараас эхлэн сарын хугацаатай “Эргүүл” нэгдсэн арга хэмжээг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байна.

 

Арга хэмжээний хүрээнд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд оршин суух иргэн Н-ын гэрийн вакум цонхыг түлхэн орж, мөнгөн аяга, хөөргийг ЕБС-ын сурагч А, оюутан С, М, тодорхой эрхэлсэн ажилгүй О, С нар согтуурсан үедээ хулгайлсан хэргийг илрүүлжээ.

 

Мөн тус дүүргийн 18 дугаар хороонд оршин суух М-ын гэрийн хаалганы цоожийг хөшиж, мөнгөн аяга, 32 инчийн зурагтыг Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Б согтуурсан үедээ хулгайлсан хэргүүдийг эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид шуурхай илрүүлсэн байна.

 

Хэргийг  Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ene zasag:
ene zasag hezee ard tvmniig ajilaar hangachihaad hvmvvsiiig . erhelsen todorhoi ajilgvi gej . goochildog boloosoi
2017-04-27